Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 7:9 - Ариун Библи 2013

9 Гэм буруутны хорон мууг төгсгөж, Харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан Зүрх ба оюун бодлыг шалгадаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Хорон муу хүний бузар мууг төгсгөж, Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.

Onani mutuwo Koperani




Дуулал 7:9
36 Mawu Ofanana  

Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг гэмгүй зүрх, зэмгүй цэвэр гараар үйлдсэн билээ гэв.


Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Буруутан хийгээд ёр мууг үйлдэгчийн гарыг хугалж, Юу ч олохгүй болтлоо Гэм бурууг нь хайн илрүүлээч.


Ингэснээр дэлхий дээрх хүмүүсээс Дахин давтан сүрдэхгүй болгож Өнчин хийгээд хэлмэгдсэн хүнийг зөвтгөөч.


Зөвтийг хийгээд буруутыг ЭЗЭН шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.


Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ.


Та зүрхийг минь шалгажээ Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юу ч олоогүй Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.


Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан. Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.


ЭЗЭН, намайг шалгаж, Намайг туршаач! Элэг, зүрхийг минь шалгаач!


Бурхан минь, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч!


Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогдох агаад Замд нь Тэр баярлаюу.


Тэр намайг сүйрлийн нүхнээс, Шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон Хөлийг минь хадан дээр тавьсан


Өө Бурхан, намайг зөвтгөж, Бишрэлгүй үндэстний эсрэг Хэргийг минь дэмжээч! Хуурмаг, шударга бус хүнээс Намайг авраач


Бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж үү? Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.


Бурхан, аман доторх шүдийг нь хугалаач ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч


ЭЗЭН бол дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно.


Үндэстнүүдийн дунд “ЭЗЭН бол Хаан, Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй. Тэрээр хүмүүсийг чигч шударгааар шүүнэ” хэмээн хэлцгээ!


Учир нь Тэр ирж байна, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг үнэнээрээ шүүнэ.


Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөвтөөр, Ард түмнийг чигч шударгаар шүүх болно.


Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ, Шударгаар шүүгч Та, Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ. Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач. Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Гэлээ ч түг түмдийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, Цээж дотор хийгээд зүрх сэтгэлийг хардаг Тэдний дээр байх өшөө авалтаа Та надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.


Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацраа босгоно. Харин хэн ч түүнд туслахгүй, төгсгөл нь ирнэ.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.


Бурхан, сайнмэдээг болон Есүс Христийг тунхагласнаар минь дамжуулан, өнө эртний турш нууцлагдаж байсан нууцын илчлэлээр уламжлан та нарыг бат бэх болгоно.


Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээ хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө Тэр та нарын зүрхийг ариун чанар дор гэм зэмгүй гэж батална. [Амен].


Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно.


Есүс Христийн боол, Иаковын дүү Иудагаас, дуудагдсан, Эцэг Бурханаар ариусгагдсан, Есүс Христэд хадгалагдсан та бүгдэд.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.


Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa