4 Анддаа хорон муу хариу барьж, Өстнөө шалтаггүйгээр цөлмөсөн бол
4 Хэрэв би анд нөхөртөө хорон мууг буцааж, Шалтгаангүйгээр миний өстөн болсон хүнээс булааж авсан бол
Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж —Яв, эрчүүдийн хойноос хөөн гүйцэхдээ тэдэнд “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ?
Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэг. Бид ч бас эзнийхээ боол болог гэсэнд
ЭЗЭН, Саулын гэрийн урссан бүх цусыг түүний оронд хаан болсон чам дээр буцаан буулгаж, чиний хөвгүүн Абсаломын гарт хаанчлалыг чинь ЭЗЭН шилжүүлэв. Харагтун, чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар мууд ороогдлоо гэж хараав.
Мөр минь ар нуруунаасаа сугараг гар минь тохойгоороо хугараг.
Алхам минь зөв замаас гарч Зүрх минь миний нүдийг дагаж, Гарт минь аливаа толбо наалдсан бол
Надад сайныг муугаар, Хайрыг минь үзэн ядалтаар тэд хариуллаа.
Өөртэй нь тайван байгчдын эсрэг тэрээр гараа сунгаж, Тэрээр гэрээгээ зөрчжээ.
Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.
Паул чангаар —Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна гэж хашхирсанд
Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв.
Ахимелех хаанд хариулан —Таны зарц нарын дотор Давид шиг үнэнч хүн хэн байна вэ? Давид бол хааны хүргэн, таны харуулын дарга, таны гэрт хүндтэй хүн юм.
Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.
Тэгэхэд Саул —Би алдаа хийв. Буцаж ирэгтүн, миний хүү Давид! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Харагтун, би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.
Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. ЭЗЭН намайг зовлон шаналан бүхнээс аврах болтугай гэж хэлэв.