8 Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.
Бүх өстнөөсөө болж Би хөршүүдийнхээ дунд доромжлол, Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон. Замд таарсан хүмүүс надаас зайлсхийнэм.
Миний хайртай хүмүүс, Найз нөхөд минь Миний гамшгаас зугтана. Хамаатан садангууд минь ч холуур зогсоно.
Өө ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн Алхам бүрийг доромжилсон.
ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай! Амен, Амен.
Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.
Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ.
Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ.
Та мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач. Тэвчээр дотроо багтааж, Намайг бүү зайлуулаач. Таны төлөө гэсэндээ би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.
Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.
Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ.
Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй ажээ.
Түүний том ах Елиаб, Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан —Чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? гэж загнав.