34 Тэнгэр ба газар, Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн Түүнийг магтаг.
Бурхан —Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай, бас шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйн мандалд нистүгэй! гэж айлдав.
Хожим бүтээгдэх ард түмэн ЭЗЭНийг магтахын тулд Энэ нь ирэх үеийнхэнд бичигдэнэ.
Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНийг магтагтун!
Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг! Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг!
ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун.
“Учир нь чи баяртайгаар гарч явж, Амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, Талын бүх мод алга ташицгаана.