11 Тааран хувцас өмсөөд Ёгт үг болов би тэдэнд.
11 Намайг тааран хувцас өмсөхөд, Би тэдний хувьд, сургамж яриа болсон.
Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж, Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Израиль бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болно.
Гэвч Тэр намайг хүмүүсийн ёгт үг болгосон бөгөөд Нүүр өөдөө нулимуулагч нь би болов.
Мацгаас болж өвдөг минь сулран Мах бие минь ч өөх тосоор дутагдлаа.
ЭЗЭН Амозын хүү Исаиад хэлэхдээ —Явж бүсэлхийнээсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав.
Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань “Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч
Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно.
Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.
Идэр залуу үеийнхээ эр нөхрийн төлөө Таар нөмөрсөн онгон бүсгүй шиг гашууд.
ЭЗЭН, чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи аймшиг, ёгт үг, тоглоом тохуу болно.