1 Биднийг нигүүлсэн биднийг ерөөж, Царайгаа дээрээс минь гэрэлтүүлээч, Бурхан! Села
1 Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж, Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач. Села
Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Зарлигуудаа надад заагаач!
Хүмүүсээ аварч, Өвөө ерөөгөөч! Тэднийхээ хоньчин нь болж, Мөнхөд тэднийгээ үүрээч!
Зарцынхаа дээр Царайгаа гэрэлтүүлээч, Хайр энэрлээрээ намайг авраач.
Зөв шударгын Бурхан минь ээ, Дуудахад минь хариулаач! Зовоход минь намайг Та амраасан билээ. Намайгаа өршөөн, Залбирал юуг минь сонсооч.
“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж Олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж Бидэн дээр гэрэлтээч!
ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч. Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.
Бурхан Иудад мэдэгдсэн байна. Түүний нэр Израильд аугаа.
Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Биднийгээ дахин босгооч! Нүүр царайгаа гэрэлтүүлээч! Тэгвэл бид аврагдана.
Түг түмдийн Бурхан, Биднийгээ дахин босгооч, Нүүр царайгаа гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдана.
Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.
Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.
Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,
Өө, ЭЗЭН! Та Өөрийн гаргаж авсан ард түмэн Израилийг уучилж өршөөн, гэмгүй цусны хэргийг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр цуснаас тэд уучлагдах болно.