Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 66:2 - Ариун Библи 2013

2 Түүний нэрийн сүр жавхланг дуул, Магтаалыг нь сүр жавхлантай болго!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Түүний нэрд сүр жавхланг дуул. Түүний магтаалыг сүр жавхлантай болго.

Onani mutuwo Koperani




Дуулал 66:2
17 Mawu Ofanana  

Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа мөнхөөс мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдаг, Бүх алдаршуулал ба магтаалын дээр Өргөмжлөгдөгч Та!


ЭЗЭНий хүчит үйлсийн тухай Хэн өгүүлж чадах вэ? Түүний бүх магтаалыг Хэн тунхаглаж чадах вэ?


Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун!


Тэд бас талархлын тахилуудыг өргөг! Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг!


Эртний үеийн дээд тэнгэрсийг хөлөглөгч Түүнд дуулагтун! Харагтун, Тэрээр дуугаа, Сүрлэг дуу хоолойгоо цуурайтуулна.


Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай!


Авралын маань Бурхан, Алдар нэрийнхээ төлөө бидэнд туслаач. Нэрийнхээ төлөө биднийг аварч, Нүглүүдийг маань уучлаач.


Тэд ЭЗЭНд алдрыг өргөн Магтаалыг нь эргийн орнуудад тунхаглах болтугай!


ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун.


Нэг нь нөгөөгөө дуудаж —Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна гэж байв.


Тэнгэрт, газар дээр, газар дор, тэнгис дээр болон тэдгээрийн дотор байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр —Сэнтийд Залрагч ба Хурганд Магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцэхийг би сонсов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa