3 Учир нь Та надад Хоргодох газар, Дайсны урдах бат бэх цамхаг билээ.
3 Учир нь Та миний хоргодох газар, Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.
Тэр надад чих тавьсан учраас Би амьддаа дуудах болно.
Миний авралын хүч Эзэн БУРХАН, Тулалдааны өдөр Та толгойг минь бүтээн хамгаалжээ.
ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм.
Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гаргана.
Бурханд миний аврал ба алдар Бурханд миний хүч чадлын хад, Хоргодох газар минь байдаг.
ЭЗЭНий нэр бат цамхаг. Зөвт нь гүйн ороод аюулгүй.
Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг.