4 Гэм бурууг Та үл таалдаг Бурхан тул Муу муухай нь Тантай хамт эс оршино.
4 Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ. Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.
Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.
Хууран мэхлэгч нэгэн Гэрт минь эс сууна. Худал яригч нь Хараанд минь үл тогтоно.
Зөвтийг хийгээд буруутыг ЭЗЭН шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
Тийм ээ, зөвтүүд Таны нэрд талархана. Чигч шударга хүмүүс Таны оршихуйд амьдарна.
Эдгээрийг хийхэд чинь Би дуугүй байсан. Намайг өөртэйгөө адил гэж Чи бодсон. Одоо Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө чамайг буруутгана.
Таныг би ариун газарт хайсан. Таны хүч, Таны алдрыг харсан.
Өө ЭЗЭН, Та юунд амийг минь хаяна вэ? Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
Энэ нь ЭЗЭН чигч шударга гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр хад минь бөгөөд Түүн дотор зөвт бус юм гэж үгүй.
Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Хорлолын сэнтий Тантай эвсэж чадах уу?
Таны мэлмий муу муухайг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Өөрсдөөс нь илүү зөвтийг Буруутууд залгиж байхад Юунд Та анир чимээгүй байна вэ?
Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!
Есүс —Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна.
Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.
Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна.
Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.
Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлддэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.