Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 5:3 - Ариун Библи 2013

3 ЭЗЭН, Өглөөд Та дуу хоолойг минь сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.

Onani mutuwo Koperani




Дуулал 5:3
15 Mawu Ofanana  

Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.


Үүр цайхаас өмнө босож, Тусламж гуйн хашхирдаг билээ, би. Үгсийг тань хүлээдэг билээ, би.


Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Чихээ зөөлөн байлгаач!


Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээнэм, Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр.


Аяа Хаан болох Бурхан минь, Таныг би өргөмжилж, Нэрийг тань үүрд мөнхөд магтана.


Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч Та хариулдаггүй Шөнөөр бас хашхирдаг ч Надад хариу алга.


Танаар бид өстнүүдээ шахна. Бидний эсрэг босогчдыг Таны нэрээр бид гишгэчнэ.


Үдэш, өглөө болон үд дунд ч би үглэн гонгинох бөгөөд Тэрээр дууг минь сонсоно.


ЭЗЭН, хайр энэрэл тань сайн учир Хариулаач надад. Өршөөлийнхөө үлэмжээр над уруу эргэж,


Бурхан эртнээс миний Хаан бөгөөд Тэрээр дэлхийн дунд Авралыг гүйцэлдүүлдэг.


Таны өргөөнд оршигчид Юутай ерөөлтэй вэ! Тэд үргэлж Таныг магтдаг. Села


Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирна. Өглөөд залбирал минь Таны өмнө ирэг.


Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжлэн сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.


“Сонороо бүү холдуулаач! Гуйж байна, Тайтгарал минь” гэх дууг минь Та сонссон.


Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa