1 ЭЗЭН, үгэнд минь чих тавьж, Ёолохыг минь анхаараач.
1 ЭЗЭН, үгэнд минь чих тавьж, Ёолох дууг минь анхаараач.
Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач Худал хуурмаггүй уруулын минь залбиралд Сонороо тавиач.
Миний хад Аврагч ЭЗЭН минь, Амнаас минь гарах үгс хийгээд Зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд Нийцэн авагдах болтугай!
Бурхан, залбирлыг минь сонсооч. Амны минь үгст чих тавиач.
Бурхан, гомдлын минь дууг сонсооч Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач!
Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.
Аяа ЭЗЭН сонор тавин надад хариулаач. Учир нь би зовж, гачигдаж байна.
Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг.
Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ.
Ханна зүрхэндээ ярьж, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь сонсогдохгүй байлаа. Тэгэхэд Ели түүнийг согтуу байна гэж боджээ.
Шивэгчнээ үл бүтэх эмэгтэй гэж бүү үзэгтүн. Зовлон шаналал, гашуудлаасаа болоод ийм удаан ярилаа гэв.