3 Намайг дуугүй байх зуур Өдөржингөө ёолсноос болж Яс минь яйрчээ.
3 Би дуугүй байхад Өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.
Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн зүйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу байв.
Гаслаан минь миний хоол хүнс болов Ёолоон минь ус мэт асгарав
Шөнө миний ясыг зовоож Өвчин намайг амраахгүй мэрнэ.
Арьс минь харлаж, Яс минь халуу төөнөнө.
Бурхан минь, Бурхан минь, Юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, авралаас минь Юунд Та хол байна вэ?
Таны хилэгнэлээс болж Биед минь эрүүл газар үгүй Нүглээс минь болж Ясанд минь амар үгүй.
Би доройтож, бүр зүдэрлээ. Зүрхнийхээ шаналлаас болж би бархирдаг.
Надад баяр хөөр, баясгаланг сонсгооч. Та яйруулсан ясаа баясгаач.
Сул доройгийн минь учир ЭЗЭН, намайг өршөөгөөч. Яс минь янгинахын учир ЭЗЭН, намайг эдгээгээч.
Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин.
Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү.
Хөвгүүд чинь сульдан Торонд орсон зээр шиг Гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы чинь зэмлэлээр тэд дүүрэн байна.
Шунал хэмээх хилэнцээс нь болж Би хилэгнэн түүнийг цохив. Би өөрийгөө нууж, уурлаж байлаа. Гэсэн ч тэр эргэн зүрхнийхээ замаар явжээ.
Бүгд баавгай мэт хүрхрэн Тагтаа мэт гүнгэнэнэ. Шударга ёсыг хайвч алга. Авралыг хүлээвч тэр нь биднээс хол аж.
Зовлон зүдүүр, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Зон үндэстний дунд суугаад амралт эс олов. Зовол хавчил дунд түүнийг, мөшгөгсөд нь гүйцэж барив.
Арьс махыг минь хатааж, Яснуудыг минь хэмхчив.
Хашхиран, тусламж дуудсан ч Залбирлыг минь бас хаажээ.
Тэд зүрхнээсээ Над уруу хашхирсангүй, Харин орондоо орилно. Буудай, шинэ дарсны төлөө цугларцгааж, Надаас тэд эргэн холддог.
Тэгээд тэдний ясыг авч, Иабеш дахь сухай модны доор хөдөөлүүлэн долоо хоног мацаг барив.