3 Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай, миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч.
3 Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай, Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.
Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.
Фараон гурван өдрийн дотор тэргүүнийг тань өргөж, хуучин албанд тань дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан ёсоор Фараоны аягыг дахин гарт нь өгөх болно.
Түүнчлэн «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн төлөө Хезекиагийн хэлж буй ятгалгад бүү ор.
Би ирж, танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт та нарыг аваачих хүртэл ийн байгтун. Ингэснээр та нар үхэхгүй, амьд үлдэнэ. Харин Хезекиа та нарыг “ЭЗЭН биднийг аварна” гэж төөрөлдүүлэхийг бүү сонс.
Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин долоонд Вавилоны хаан Евил-меродах хаанчилж эхэлсэн тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинийг шоронгоос гаргав.
Тэрээр зам дахь горхиноос ундаална Тэрээр тэргүүнээ дээш өргөх болно.
Та миний хоргодох газар ба миний бамбай Би Таны үгэнд найдан хүлээдэг.
ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм.
Тэгэхэд миний тэргүүн тойрсон дайснуудын маань дээгүүр өргөмжлөгдөж, Би Түүний майханд баяр хөөртэйгөөр тахил өргөнө. ЭЗЭНд би эгшиглүүлэнхэн дуулна.
ЭЗЭН миний хүч чадал, миний бамбай. Зүрх минь Түүнд найдсан билээ, Тусыг нь би хүртсэн билээ. Тиймээс зүрх минь баярлаж, Түүнд дуугаараа би талархнам.
Бишрэлтнүүдийг ЭЗЭН Өөртөө тусгаарласныг мэдэгтүн. Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.
Бурханд миний аврал ба алдар Бурханд миний хүч чадлын хад, Хоргодох газар минь байдаг.
Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.
ЭЗЭНий дотор Израилийн бүх үр удам зөвтгөгдөн, алдаршина.
Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл, Бурхан чинь чиний алдар болно.
Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ.
Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, Чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.
Түүнд Бурханы алдар байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд болор мэт тунгалаг, хаш чулуу шиг байв.
Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.