1 Өстнүүд минь юутай олширно, ЭЗЭН! Өөдөөс минь олуул босжээ.
1 ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ! Миний эсрэг босогчид олон байна.
Тэгтэл Абсалом болон бүх ард түмэн, израильчууд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт иржээ.
Эсэргүүцэн сөрөгчдөөс Баруун мутарт тань хоргодогчдыг Аврагч аа, Энэрэл хайраа гайхамшигтайгаар үзүүлээч.
Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.
Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв.
Тийнхүү эдгээр бүх хаад уулзан, Израилийн эсрэг дайтахаар Меромын усны хажууд ирж, хамтдаа буудаллав.