2 ЭЗЭН, намайг шалгаж, Намайг туршаач! Элэг, зүрхийг минь шалгаач!
2 ЭЗЭН, намайг шалгаж, намайг туршаач. Миний оюун бодол, зүрхийг минь шалгаач.
Миний хилэнц ба нүгэл хичнээн юм бэ? Миний гэмт үйлдэл ба нүглийг Надад мэдүүлээч.
Та зүрхийг минь шалгажээ Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юу ч олоогүй Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.
Бурхан, Та биднийг сорьсон. Мөнгийг цэвэршүүлдэг мэт Та биднийг цэвэршүүлсэн.
Гэм буруутны хорон мууг төгсгөж, Харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан Зүрх ба оюун бодлыг шалгадаг.
Гэлээ ч түг түмдийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, Цээж дотор хийгээд зүрх сэтгэлийг хардаг Тэдний дээр байх өшөө авалтаа Та надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.