3 ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ?
3 ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?
Давид өөртөө зориулан Давидын хотод өргөөнүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэж, түүнд асар босгов.
ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?
“Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.
Хашаандаа суулгахаар Таны сонгож, ойртуулсан хүн Юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.
Та өндөрт гарч, олзолсон олзлолоо дагуулжээ. Та хүмүүсийн дунд өглөг авсан, Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.
ЭЗЭН надад айлдахдаа —Хүний хүү! ЭЗЭНий өргөөний хамаг тогтоол хийгээд бүх хуулийнх нь талаар Миний чамд айлдах бүгдэд зүрхээ хандуулан нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүд ба бүх гарцад зүрхээ хандуул.
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй аливаа гаднын хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх гаднынхнаас нэг нь ч ариун газарт минь орж болохгүй.
Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.
“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Симон Петр Түүнд —Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс —Миний явах газарт чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ.
Есүс —Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ.
Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.