Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 2:9 - Ариун Библи 2013

9 Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн”.

Onani mutuwo Koperani




Дуулал 2:9
14 Mawu Ofanana  

Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж, Түүнийг үзэн ядагчийг бут цохино.


Энэ нь хайр найргүй бутлагдсан, Ваарчны савны хагархай мэт байх агаад, Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч Үлдэгдлээс нь эс олдоно.


Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.


Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биеийнх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв” гэж хэл гэв.


тэдэнд “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ваарчны савыг дахин засал авахгүй болтол нь хагалахтай адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетэд оршуулна.


Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.


Гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг хожим юу болох тухай аугаа их Бурханаас хаанд мэдүүлжээ. Энэ зүүд үнэн, тайлал нь ч итгэмжтэй хэмээн өгүүлэв.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмний дунд Ойн араатнуудын дундах арслан, Хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа дэвсэлж, урдаг бөгөөд Түүнээс аварч чадах хэн ч үгүй.


Хэн энэ чулуун дээр унана, тэр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь няцарна гэж айлдав.


Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа.


Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa