6 “Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.
6 “Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн” гэнэ.
Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнх. Таны хаанчлалын очирт таяг нь Шударга ёсны очирт таяг мөн.
Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулж байна.
Харин Иуда овгийг, Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.
Би мөн түүнийг ууган хүү, Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.
Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов.
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчир авч, түүнийг тарих болно. Би түүний найлзуурын хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж, өндөр, сүрлэг уулан дээр тарих болно.
Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.
ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”
Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.
Бурхан бүх юмсыг Түүний хөл дор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв.
Харин та нар Сион уул, амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар,
Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа.