5 Тэгээд Тэрээр тэдэнд Уур юугаараа айлдаж, Хилэн юугаараа айлган,
5 Тэгээд Тэр тэдэнд Өөрийн уураар айлдаж, Өөрийн хилэнгээр тэднийг айлган,
Энэ нь намайг буруутгагчдад хийгээд Миний сэтгэлийн эсрэг муучлан яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.
Чи уурласан үедээ тэднийг Галтай зуух мэт болгоно. ЭЗЭН уур хилэн дотроо тэднийг залгиж, Гал тэднийг шатаана.
Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.
Учир нь ЭЗЭНий зэвүүцэл Бүх үндэстний эсрэг байж, Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж, Тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.
Хотоос гарах их шуугиант дуу, Сүмээс гарах дуу чимээ бол Дайснуудынхаа үйлийн хариуг барьж байгаа ЭЗЭНий дуу юм.
Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»
Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.
Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.
Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.
Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.