4 Тэнгэрт залрагч инээж байна, Тэднийг Эзэн тохуурхаж байна.
4 Тэнгэрт залрагч инээж, Тэднийг Эзэн тохуурхаж байна.
Түүний тухайд ЭЗЭНий айлдсан үг “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.
ЭЗЭН ариун сүмдээ байна ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, харц нь шалгадаг.
Бурхан маань тэнгэрт байдаг. Тэр хүссэн бүхнээ үйлддэг.
Тэнгэрт залрагч аа, Тан уруу би харцаа өргөнө.
Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул Тэрээр түүнээс болж инээнэ.
Айхаар юм алга атал Тэд үлэмж ихээр айж чичрэх болно. Чамайг бүслэгчдийн ясыг Бурхан тараасан. Бурхан тэднийг түлхсэн тул Чи тэднийг ичгүүр болгосон.
ЭЗЭН, Та тэднийг шоолж инээнэ. Та бүх үндэстнийг тохуурхана.
Хүч чадал минь ээ, Таныг би харах болно, Учир нь Бурхан миний бат цайз.
Эртний үеийн дээд тэнгэрсийг хөлөглөгч Түүнд дуулагтун! Харагтун, Тэрээр дуугаа, Сүрлэг дуу хоолойгоо цуурайтуулна.
Гай гамшиг дээр чинь би инээнэ Айдас нөмрөхөд чинь би элэглэнэ,
Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг, Тэнгэрийг хөшиг мэт татаж, Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр билээ.
Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.
ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?