Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 2:2 - Ариун Библи 2013

2 ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн Газар дэлхийн хаад сууцгааж, Захирагчид хоорондоо зөвлөлдөж, хэлэхдээ,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Газар дэлхийн хаад бат зогсож, Удирдагчид хоорондоо зөвлөлдөж, ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн,

Onani mutuwo Koperani




Дуулал 2:2
27 Mawu Ofanana  

Баруун гар талд чинь Эзэн байна. Хилэнгийнхээ өдөр Тэрээр хаадыг бут цохино.


Тиймээс хаад аа, ухаалаг бай. Иймээс дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.


Та зөвт байдлыг хайрлаж, Буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов.


Үзэгтүн, хаад цуглаж, Хамтдаа явж өнгөрөв.


Тэд түүнийг үзээд алмайрчээ. Тэд түгшээд бушуухан зугтав.


ЭЗЭН, дайсан хэрхэн тохуурхаж, Мунхаг хүмүүс нэрийг тань Үл тоомсорлон зүхсэнийг санаач.


Өстнүүдийнхээ дууг бүү мартаач. Таны эсрэг босогчдын Чимээ шуугиан үргэлж нэмэгдсээр байна.


Едомын майхнууд болон ишмаелчууд, Моабынхан болон хагричууд,


Өөрийн зарц Давидыг Би олсон. Би түүнийг ариун тосоороо тосолсон.


Та нар ЭЗЭНий цог жавхланг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гонгинооныг ЭЗЭН сонссон. Бид хэн болоод та нар бидний эсрэг гонгинолдоод байгаа юм бэ? гэв.


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.


Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв.


Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад,


Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл хайсаар байлаа.


Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн,


Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд —Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв.


Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,


Намайг үзэн ядагч нь Эцэгийг минь ч мөн үзэн яддаг.


Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.


Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод —


Та зөвт байдлыг хайрласан бөгөөд Ёс бусыг үзэн яджээ. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов” гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa