9 Уулс, хамаг толгод, Жимсний модод, хуш мод бүхэн,
9 Уулс ба бүх толгод, Жимсний модод ба бүх хушнууд,
Цөл хийгээд хотууд, Кедарын амьдран суудаг суурингууд дуугаа өргөгтүн. Хад чулуун дунд оршин суугчид Чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!
ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.
ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун.
Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.