3 Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
3 Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
Хаан —Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй бол би хаанаасаа чамд туслах вэ? Үтрэмээс үү эсвэл дарсны шахуургаас уу? гэжээ.
Тэр үед үзмэрч Ханани, Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд түшиглэлгүй, Арамын хаанд түшиглэсэн учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.
Өстний эсрэг бидэнд туслаач, Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм.
Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий
Хамартаа амьсгал нь байдаг Хүмүүнд хандахаа боль. Юуны учир тэр хүндлэгдэх ёстой гэж?
Тэр өдөр хатуу газарт хадсан гадсыг зайлуулна. Тэр хугарч унана. Дээр нь өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан билээ.
Египетчүүд нь Бурхан биш, хүмүүс билээ. Морьд нь сүнс биш, махбод билээ. Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад, Тусалдаг нь бүдэрч, Туслуулагчид нь унаж, Бүгдээрээ хамт үхнэ.
Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэр үгсээс бүү айгтун!