2 Тэд зүрхэндээ ёрын зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайн өдөөдөг.
2 Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.
Би амар тайван. Харин намайг ярихад тэд дайныг хүснэ.
Хэдийгээр тэд Таны эсрэг Хорон мууг санаархаж, Башир явуулга зохиовч Тэд амжилтад хүрэхгүй.
Тэрээр цөвт муу санаагаа орондоо сэдэж, Өөрийгөө гэмт буруу зам дээр зогсооно. Тэр ёрын үйлийг үл жигшинэ.
Миний амийг эрэгчид урхи тавина. Намайг шархлуулахыг хүсэгчид Хорлолын тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэднэ.
Тэд цугларцгааж, тэд нуугдаж, өөрсдийгөө нууж байна. Тэд амийг минь хүлээж байхдаа Алхмуудыг минь ажиглаж байна.
Гэмт үйлдлийн минь ч, Нүглийн минь ч учир бус атал Харагтун, ЭЗЭН! Тэд амийг минь отож байна. Хүчит хүмүүс Миний эсрэг цугларч байна,
Нурж буй хана, Ганхаж буй хашаа мэт хүнийг Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол довтлох вэ?
Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх. Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан.
Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед Зүрх нь зуух мэт байх ажээ. Уур нь шөнөжин дүрэлзэж, Өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.
ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн, Үл бүтэх зөвлөгч нь чамаас гарч ирсэн.