Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 12:3 - Ариун Библи 2013

3 Бүх зусардагч уруулыг, Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Бүх зусардагч уруул болон Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.

Onani mutuwo Koperani




Дуулал 12:3
26 Mawu Ofanana  

Хэрхэн бялдуучлахыг би хэзээнээс мэдэхгүй ээ. Эс бөгөөс Бүтээгч минь намайг үтэр түргэн зайлуулах байсан.


Би тулгамдахдаа “Бүх хүн худалч” гэж хэлсэн.


ЭЗЭН зовогчийн хэргийг хийгээд Ядуугийн төлөөх шударга ёсыг Гүйцэлдүүлнэ гэдгийг би мэднэ.


Тэд өөхөөрөө хучигдаж, Тэд амаараа бардамнан ярьдаг.


Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.


“Хөөж бариад, олзоо хуваая. Хүсэл бахаа тэднээр хангая. Сэлэм юугаа сугалъя, сөнөг тэд бидний гарт” гэж дайсан сайрхахад


Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй Хэн үүнд дурлана үр жимсийг нь хүртэнэ.


Үзэн ядагчийн уруул зөөлөн ярьдаг ч дотроо зальтай


Мутар минь шүтээнүүдийн хаанчлалд хүрсний адил, (Сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу)


Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.


Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь, Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”


Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн хөршдөө амар амгаланг яривч Дотроо түүнийг отох нуувч бэлдэж байдаг.


Хүний хүү чи, Тирийн захирагчид өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрх чинь бардамнан чи “Би бурхан, далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж, Бурханы зүрхтэй зүрхээ адил болгосон учир


Чамайг шархдуулагчийн гарт Өөрийг чинь алах алуурчны өмнө Чи Бурхан биш хүн атлаа «Би бол Бурхан» гэж хэлсээр байх уу?


яригтун. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Египетийн хаан Фараон, Харагтун, Би чиний эсрэг байна. Чи голуудынхаа дунд хэвтээд, “Миний гол минийх. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн том матар юм.


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.


Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.


“Та нарын үгс Миний эсрэг хатуу байв” гэж ЭЗЭН айлдаж байна. “Гэсэн ч та нар «Бид Таны эсрэг юу ярьсан юм бэ?» гэдэг.


Учир нь тэд хоосон ихэрхэг ярьж, төөрөгдөлд амьдардаг нэгнээс арай ядан зугтагсдыг махбодын садар тачаалаар татдаг бөгөөд


Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.


Их юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.


Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa