3 Гэрт нь хөрөнгө баялгууд байна. Зөвт байдал нь мөнхөд тогтоно.
3 Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Сууцаа нягтлахад чинь алдагдсан зүйл үгүй тул Майхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.
ЭЗЭНээс эмээхүй нь Мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.
Түүний ажил цог жавхлан, сүр хүчтэй бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд тогтоно.
Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд байна. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид Ямар ч сайн юмаар гачигдахгүй.
Хүүхдүүд ээ, та нар ирж, Намайг сонс. Та нарт ЭЗЭНээс эмээхүйг Би зааж өгье.
Зөвт хүний гэрт арвин их баялаг. Буруутын орлого харин лай ланчиг.
Мэргэний гэрт эрдэнэс, тос тэргүүтэн үлдэвч Мулгуу хүн тэдгээрийг үрж барах.
Түүний баруун гарт нь урт удаан амьдрал Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий.
Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, Үнэн зөвийн үр дүн нь Үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болно.
Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
Учир нь дээл хувцас мэт, Тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, Аврал минь үеийн үед байна.”
Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.