3 Учир нь өдрүүд минь утаа болон замхарч Яснууд минь ч цуцал мэт төөнөнө.
3 Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөд Яснууд минь ч цуцал мод шиг шатсан.
Арьс минь харлаж, Яс минь халуу төөнөнө.
Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн Зарлигуудыг тань би мартдаггүй.
Царайгаа надаас бүү нуугаач, Зарцаа хилэндээ бүү орхиоч! Тусламж минь Та байсаар ирсэн, Бүү хаяач, бүү орхиоч, намайг, Авралын минь Бурхан!
Учир нь амьдрал минь гаслантай хамт, Он жилүүд минь Санаа алдалттай цуг өнгөрчээ. Миний хүч тэнхээ хилэнцээс минь болж сулран Яс минь тамирдав.
Учир нь Та миний хад, Бат цайз минь билээ. Нэрийнхээ төлөө Та Намайг удирдаач, хөтлөөч!
Харин буруут нь мөхнө. ЭЗЭНий дайснууд нугын цэцгүүд мэт болж, Тэд утаа мэт замхармой.
Таны хилэгнэлээс болж Биед минь эрүүл газар үгүй Нүглээс минь болж Ясанд минь амар үгүй.
Тэрээр өндрөөс гал илгээв Тэр нь ясанд минь оров. Хөлд минь Тэрээр тор хаяв, Намайг гэдрэг нь харуулав. Тэрээр намайг ганцаардуулав Бүхий л өдөр зовуурлуулав.
Арьс махыг минь хатааж, Яснуудыг минь хэмхчив.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.