1 Хайр энэрэл ба үнэний тухай би дуулна, Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна.
1 Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна, Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.
Таны элбэг сайн сайхны дурсгалыг тэд уудалж Таны зөвт байдлыг хашхиран дуулна.
Бурхан, авралын минь Бурхан, Намайг цус урсгалтаас авраач. Хэл минь Таны зөвт байдлыг дуулна.
Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна. Бүх үеийнхэнд би Таны итгэмжтэйг амаараа мэдүүлнэ.
Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны үнэнийг
Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж Сион сонсоод баярлаж, Иудагийн охид баяссан.
Юу нь сайн болохыг, Хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр Юуг Тэр чамаас шаарддаг вэ?
Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуурхлыг харагтун. Унагсад дээр хатуурхал байдаг тул Бурханы энэрэлд үлдвээс тан дээр энэрэл оршино. Эс бөгөөс та ч гэсэн тастагдана.