Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 100:3 - Ариун Библи 2013

3 ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.

Onani mutuwo Koperani




Дуулал 100:3
44 Mawu Ofanana  

Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ЭЗЭН, ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв.


Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.


Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?


Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Тушаалуудаа надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.


Тэд “Бид хэлээрээ ялна Уруул маань биднийх юм Хэн биднийг захирах юм?” гэжээ.


Израиль, Бүтээгчдээ баярлагтун! Сионы хөвгүүд Хаандаа баярлагтун!


Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө.


Харин Өөрийн ард түмнийг Хонь шиг хөтлөн гаргаж, Хонин сүрэг мэт цөлд удирдсан.


Тэгвэл Таны ард түмэн, Таны бэлчээрийн хонин сүрэг бид Танд мөнхөд талархана. Магтаалыг тань бид үеийн үед тунхаглана.


ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.


Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно.


Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун.


Тэгэхэд ард түмэн нь Мосегийн үеийн, эртний өдрүүдийг дурсан санасан. Сүргийнхээ хоньчинтой нь хамт тэднийг Тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Дунд нь Ариун Сүнсээ оруулсан Тэр хаана байна вэ?


Бидний хувьд, Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй адил боллоо.


Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно.


Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.


Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.


Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.


Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.


Харалган хийгээд мулгуу ардууд аа! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Чамайг бүтээж, чамайг бий болгож, чамайг тогтоосон Тэр Эцэг чинь бус уу?


ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.


Дээр тэнгэрт, доор газар дээр ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав!


Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг.


Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагчид буцаж ирэв.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдэхдээ амиа итгэмжит Бүтээгчид даатгаг.


Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa