2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил! Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн!
2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн.
Найм дахь өдөр Соломон ард түмнийг буцаан явуулахад тэд хааныг ерөөв. Өөрийн зарц Давид хийгээд Өөрийн ард түмэн Израильд ЭЗЭНий үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан, хөгжилтэй хүмүүс майхнуудадаа харьцгаалаа.
Үүнээс гадна Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалыг дуулахыг Хезекиа хаан ба түүний түшмэд левичүүдэд тушаажээ. Тэд магтаалыг баяр хөөртэй дуулж, доор бөхийн мөргөв.
Тэгээд шатаалт тахил, эвийн тахил тахихын тулд мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар болон левичүүдийн хүн нэгбүрийг үйлчлэлийнх нь дагуу бүлэг бүлгээр үүрэгт ажилд Хезекиа томилов.
Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх уухайгаар Тэднийг Бурханы өргөө уруу Цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
Би Танд магтан дуулах үед Уруул минь баярлан хашхирна. Таны аварсан миний сэтгэл баясна.
Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая!
Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.
ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг леви, та нарын дунд байгаа ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.
Тэр баяраараа чи болон чиний хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, танай хотод оршин суудаг леви хүн, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө хөөрөн баярла.
Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрхээр зарагдаагүй учраас
Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!