Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 10:9 - Ариун Библи 2013

9 Арслан нүхэндээ мяраадаг шиг Тэрээр нууц газруудад хэвтдэг Ядарсан нэгнийг барихаар Тэрээр хүлээн хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг Торондоо оруулж барьдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.

Onani mutuwo Koperani




Дуулал 10:9
28 Mawu Ofanana  

Үүр нүхнүүдэд тэд хярж, Хоргодох газруудад хүлээн хэвтэх үед нь хангаж чадах уу?


Учир нь тэдний сэтгэлийг Буруушаагчаас аврахын тулд Тэрээр гачигдагчийн баруун гар талд зогсдог.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.


Бардам хүмүүс надад урхи болоод олснууд нуужээ. Тэд замын хажуугаар тор татжээ. Тэд надад занганууд тавьжээ. Села


Олзоо тасчиж хаяхыг хүсдэг арслан мэт, Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.


Бүх яс минь “ЭЗЭН, хэн Тан шиг вэ? Хүчтэнээс зүдэрснийг, Дээрэмчдээс нь зүдэрсэн хийгээд ядууг Та аварна” хэмээмой.


Ядуу зүдүү хийгээд гачигдагсдыг хөсөр унагаж, Үйлсээрээ чигч шударга хүмүүсийг алахаар Буруут нь илдээ сугалж, нумаа хөвчилжээ


Гэмт үйлдлийн минь ч, Нүглийн минь ч учир бус атал Харагтун, ЭЗЭН! Тэд амийг минь отож байна. Хүчит хүмүүс Миний эсрэг цугларч байна,


Ядууг дарлах нь Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Үгээгүйд элэгсэг хандагч нь Түүнийг хүндэтгэж буй хэрэг.


Бэлжих гэж ядууг зовоож, Баяныг зусардагч хүн хоосролд ордог.


Буруут захирагч ядуу түмний дээр байх нь Архирах арслан ба дайрах баавгай мэт.


Ард түмнийг минь дарлаж, Ядуусын нүүрийг түлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Зальт этгээдийн зэвсэг нь ёрын муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, Худал хуурмаг үгсээр Үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд Булай санааг тэрээр зохиодог.


Учир нь ард түмний минь дундаас Буруу муу хүмүүс олдсон бөгөөд Тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг. Тэд урхи тавьж хүмүүсийг барьдаг.


Баавгай мэт Тэр намайг отон хэвтэв. Арслан мэт гэтэв.


Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу, үгээгүй хүмүүсийг буруутгаж, ирмэл хүмүүсийг шударга бусаар дарлав.


Олзгүй арслан ойд архирах уу? Залуу арслан юу ч бариагүй атлаа Үүрнээсээ архирах уу?


Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.


Халдеичууд тэднийг бүгдийг нь Дэгээгээр гохдон татаж, Тороороо шүүрдэн барьж, Загасчилдаг торондоо цуглуулмуй. Тэгээд тэд баярлалдан хөөрцөглөж байна.


Үй олны тэргүүлэгчийг Өөрийнх нь жадаар Та нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.


Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд Тэнд хоньчдын уйлах дуулдана. Иорданы бардамнал сүйрсэн тул Залуу арслангуудын архирах нь сонсдоно.


Хөлсний хүн бол хоньчин биш, хоньд ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг.


Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa