Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 10:4 - Ариун Библи 2013

4 Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй. Түүний бодол бүхэнд “Бурхан байдаггүй”.

Onani mutuwo Koperani




Дуулал 10:4
30 Mawu Ofanana  

ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад,


Тэд Бурханд “Биднээс холд!” “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.


Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.


Дорой ядууг Та авардаг, Ихэмсэг харцыг Та номхтгодог.


“Миний царайг эрэн хайцгаа!” гэхэд Зүрх минь Танд “ЭЗЭН, царайг тань би эрж хайюу” гэв.


Буруутын голт зүрхэнд Гэмт үйлдэл нь ярих агаад, Бурханаас эмээхүй нь Тэдний нүдэнд үгүй.


Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж Жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн. Сайныг үйлддэг хүн алга.


Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ? Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэцгээнэ.


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Ихэмсэг харц, бардам зүрх нь буруутын дэнлүү бөгөөд нүгэл ажээ.


Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс ч бий.


Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Няцаж буцах вий, Эсвэл ядууран хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлах вий.


Дээгүүр хардаг нүд, Худал хэлдэг хэл, Гэмгүйн цусыг урсгагч гар,


Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, Хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Тэдний царайны хувирал Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!


Хөл нь муу тийш гүйн Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Бодол нь цөвт муу бодол бөгөөд Замд нь эвдрэл, сүйрэл бий.


Бодолоо дагаж, сайн бус замаар явагч, Тэрслүү ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Тэр цагт Би дэнлүүнүүдээр Иерусалимыг нэгжин, Сүнсээр царцанги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.


Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, Та нар ЭЗЭНийг хайгтун! Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, Зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр Та нар нуугдсан байх болно.


Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс муу муухай бодол, садарлал, хулгай, аллага,


Энэ ёр муугаа гэмшиж Эзэнд залбир. Зүрхний чинь хар санаа уучлагдаж болох юм.


Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ.


Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ.


Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа.


чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa