6 Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй.
6 Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг, Харин хорон муу хүний зам сөнөх болно.
Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.
Гэм буруутан хараад унтууцна. Тэрээр шүдээ хавиран устаж үгүй болно. Гэм буруутнуудын шунал тийнхүү сөнөнө.
Сүнс минь миний дотор сульдахад Зам мөрийг минь Та мэдэж байжээ. Явах тэр замд минь Надад тэд урхи нуусан байжээ.
Баруун тал уруу би харж ажиглалаа. Намайг тоох хэн ч алга. Надад хоргодох газар ч үлдсэнгүй. Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй.
ЭЗЭН, ирмэл хүмүүсийг хамгаалж, Эцэггүй болоод бэлэвснийг тэтгэдэг, Харин гэм буруутнуудын замыг тахирлуулдаг.
Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та тэдний хотуудыг нураасан агаад Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
Хүнд өөрт нь зөв мэт зам Харин эцэс нь үхлийн зам.
Буруутын зам ЭЗЭНд жигшүүр. Зөвийг мөшгөгчийг Тэр хайрлана.
ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг.
Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог.
Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ.
Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм.
Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.
Харин тэд мэддэггүй зүйлээ доромжлох нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө төрж байдаг хэлгүй адгуустай адил бөгөөд тэдэнтэй адил мөн устгагдана.
Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.