Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 1:2 - Ариун Библи 2013

2 ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.

Onani mutuwo Koperani




Дуулал 1:2
24 Mawu Ofanana  

Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн хартал тэмээн жин айсуй харагдав.


Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.


Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.


Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай. Би ЭЗЭНий дотор баярлах болно.


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Тушаалуудад нь ихэд баярладаг хүн Юутай ерөөлтэй!


Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад Юутай ерөөлтэй вэ!


Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.


Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ л.


Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.


Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол Зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа.


Бурхан минь ээ, Таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий” гэж хэлсэн


Аяа ЭЗЭН, авралын минь Бурхан, Би өдрөөр болон шөнөөр ч Таны өмнө хашхирсан.


Үгс тань олдоход би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон Зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түг түмдийн Бурхан ЭЗЭН, Таны нэрээр би дуудагдсан билээ.


Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?


дараа нь наян дөрвөн нас хүртэлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг огт орхисонгүй.


Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг.


Ах дүү нар аа, та нар бидний зүдэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан.


Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий байхын тулд эдгээрт санаа тавьж өөрийгөө зориул.


Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан,


Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно.


Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa