Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 1:1 - Ариун Библи 2013

1 Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй Басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ!

Onani mutuwo Koperani




Дуулал 1:1
52 Mawu Ofanana  

Сэтгэл зүрх минь тэдний чуулалд бүү оролцог. Алдар хүнд минь эдний чуулганд үл нэгдэг. Уурынхаа эрхээр тэд хүн алжээ Өөрийнхөө зоргоор эд үхрийн шөрмөс тасалжээ.


Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.


Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчилж, мөргөдөг болжээ.


Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг буруу мууг үйлдэхэд нь зөвлөгч болж байв.


Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?


Харагтун, дэвжил бадрал нь тэдний амжилт бус уу? Тийм гэм буруутнуудын төлөвлөгөө миний хувьд жигшүүртэй!


Хуурмагтай би хамт алхсан бол Хөл минь заль мэх уруу яарч байсан бол


Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй.


Бүхий л цаг үед шударга ёсыг сахигчид, Зөвт байдлыг үйлдэгчид ерөөлтэй.


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Тушаалуудад нь ихэд баярладаг хүн Юутай ерөөлтэй!


Ёрын мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун, Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлнэ.


Ийм ард түмэн Юутай ерөөлтэй вэ! ЭЗЭНийг Бурханаа болгодог ард түмэн Юутай ерөөлтэй вэ!


Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ!


ЭЗЭН, ирмэл хүмүүсийг хамгаалж, Эцэггүй болоод бэлэвснийг тэтгэдэг, Харин гэм буруутнуудын замыг тахирлуулдаг.


Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!


Хөл минь тэгш газарт зогсном Цугларалтуудад би ЭЗЭНийг ерөөнөм.


ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ! Дотор нь хоргоддог нэгэн Юутай ерөөлтэй вэ!


Тэрээр цөвт муу санаагаа орондоо сэдэж, Өөрийгөө гэмт буруу зам дээр зогсооно. Тэр ёрын үйлийг үл жигшинэ.


Намайг муу хүмүүсийн нууц чуулал, Ёс бусыг үйлдэгчдийн Үймээн шуугианаас нуугаач!


Иймээс Би тэднийг зоргоор нь явуулахын тулд Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаав.


Аяа, Түг түмдийн ЭЗЭН, Танд итгэдэг нэгэн Юутай ерөөлтэй вэ!


Хүү минь, тэдний замаар бүү алх, Хөлөө тэдний жимээс татагтун.


“Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ?


Бодол сайн аваас нигүүлсэл. Бачит хүмүүсийн зам бэрх.


Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.


Басамжлагчдад шийтгэл зэхээстэй. Мулгуучуудын нуруунд зодуур бэлдээстэй.


Энэ нь чамайг хорон муугийн замаас ч Хоосон гаж яригчаас ч


Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа Дарууд нигүүлсэл үзүүлдэг.


Буруутын зам нь харанхуй мэт буюу Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.


Чи мэргэн бол өөртөө л мэргэн байгаа хэрэг. Чи басамжилдаг аваас өөрөө л үүнийгээ үүрэх болно.


Наргин баясагчдын чуулалд би суугаагүй, би цэнгээ ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.


Харин ЭЗЭНд итгэдэг, ЭЗЭН итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ!


Би цөлд хүүхдүүдэд нь “Та нар эцгүүдийнхээ тогтоомжуудаар бүү яв, шийдвэрүүдийг нь эс сахь, шүтээнүүдээр нь өөрсдийгөө бүү бузарла.


Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.


Харин Тэр —Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.


Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм. Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ.


Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй.


Есүс түүнд —Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ.


Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг.


Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав.


Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, сэвсээ хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно.


Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, Чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.


Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай.


Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa