Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 9:29 - Ариун Библи 2013

29 Тэд Таны аугаа их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Тэд бол Таны агуу их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 9:29
22 Mawu Ofanana  

Тэрээр —Өөрийн амаар миний эцэг Давидад айлдсан бүхнээ Өөрийнхөө мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэрээр айлдахдаа


Учир нь тэд Таны ард түмэн бөгөөд Египетээс буюу төмөр хайлуулдаг зуухан дотроос Таны гаргаж авсан өв тань билээ.


Таны аугаа хүч болон хүчирхэг мутраараа золин аварсан ард түмэн тань, зарц нар тань тэд билээ.


ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн хүмүүсийнхээ эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн.


Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Хүмүүсээ аварч, Өвөө ерөөгөөч! Тэднийхээ хоньчин нь болж, Мөнхөд тэднийгээ үүрээч!


Та ард түмнээ, Иаков ба Иосефын хөвгүүдийг мутраараа зольжээ. Села


Учир нь ЭЗЭН, бидний Бурхан бөгөөд Бид Түүний бэлчээрийн ард түмэн, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол


Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх.


Одоо тэгэхлээр гуйж байна, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.


Тэрээр —Эзэн минь, хэрэв одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол гуйж байна. Хэдийгээр ард түмэн ийм зөрүүд боловч Эзэнийг минь бидний дунд хамт явуулж, бидний хилэнц нүглийг уучилж, биднийг Өөрийнхөө эзэмшил болгон аваач гэж хэлэв.


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Бидний хувьд, Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй адил боллоо.


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл.


«Би аугаа хүч чадлаараа, сунгасан мутраараа дэлхий ба үүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд мэлмийд минь тааллыг олсон нэгэнд үүнийгээ Би өгнө.


ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.


Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Дараа нь ЭЗЭН надад “Чи босож, эндээс даруй буу. Учир нь Египетээс чиний гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд даруй буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн.


Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн, Өөрийн өвийг битгий устгаач!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa