24 Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.
Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.
Аарон —Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн ёрын мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.
Чи сонсоогүй, мэдээгүй. Урьдаас чих чинь нээгдээгүй байв. Учир нь чи урван тэрслэх бөгөөд Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байлаа.
Талбайн харуул мэт тэд Эргэн тойронд түүний эсрэг байна. Учир нь тэр Миний эсрэг тэрсэлсэн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би “Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана” гэсэн юм.
Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.
Харин Мосед ЭЗЭН —Тэрслэгчдэд тэмдэг болсоор байхын тулд Аароны таягийг гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр Миний эсрэг хандсан тэдний гоншгонооныг чи эцэслэх бөгөөд эс бөгөөс тэд үхнэ гэж айлдав.
Золгүй явдлыг тэрээр Иаковын дотроос үзээгүй. Зовлонг бас Израилийн дотроос хараагүй. Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт бөгөөд Хааны уухай тэдний дунд байна.
Харагтун, нүгэлт хүмүүсийн үр удам аа, та нар Израилийн эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо.
Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.
Тэрслүү хийгээд гөжүүдийг чинь би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа бүр яах бол!
ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа “Миний зөвт байдлаас болж ЭЗЭН энэ газар нутгийг эзэмшүүлэхээр намайг авчирсан” гэж зүрхэндээ бүү бод. Харин энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм.