Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 9:12 - Ариун Библи 2013

12 Дараа нь ЭЗЭН надад “Чи босож, эндээс даруй буу. Учир нь Египетээс чиний гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд даруй буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Дараа нь ЭЗЭН надад хандан “Чи босож, эндээс даруй буу. Учир нь чиний Египетээс гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд маш түргэн буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 9:12
16 Mawu Ofanana  

Харин урваж эцэг өвгөд шигээ мэхэлсэн. Онигүй нум шиг тэд хазгай туссан.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Ефраим аа, Би чамайг яалтай билээ? Иуда аа, Би чамайг хэрхэх вэ? Хайр чинь өглөөний сарних манан, Эрт алга болох шүүдэр мэт ажээ.


[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсанаас ялгаатай сайнмэдээ уруу та нар ийм түргэн эргэсэнд би гайхаж байна.


Намайг үхсэний дараа та нар завхарч, та нарт тушаасан замаас минь эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэж, гарынхаа бүтээлээр Түүнийг өдөөн хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна гэв.


Гажиж буруутсан үеийнхэн Түүний эсрэг нүгэл үйлдэн Түүний хүүхэд биш, ичгүүрт толбо болов.


Та нар завхарч, өөрсдөдөө ямар нэг хэлбэр дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр эсвэл эм амьтны дүрс,


Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.


Үнэхээр, ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг чинь би харсан. Та нар өөрсдөдөө цутгамал тугал бүтээсэн. Та нар ЭЗЭНий тушаасан замаас даруй буцсан учир


Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн, Өөрийн өвийг битгий устгаач!


Тэд Таны аугаа их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.


Харин тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ.


Гэсэн ч тэд шүүгчдээ бас л сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж тэдэнд мөргөв. ЭЗЭНий тушаалыг дагаж явсан эцэг өвгөдийнхөө замаас тэд даруй гажиж эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa