Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 8:8 - Ариун Библи 2013

8 буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, зөгийн балны орон юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 улаан буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, бал бурмын орон юм.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 8:8
23 Mawu Ofanana  

Илжгээ усан үзмийн модноос уяж Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.


Тэд буудай авах гэж байгаа мэтээр гэрийн голд очиж, түүний хэвлийг бүлэв. Тэгээд Рехаб болон түүний ах Баана нар зугтацгаалаа.


Харин Соломон, Хирамын гэрийнхэнд хэрэглэх талх хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор цэвэр оливын тосыг илгээв. Соломон, Хирамд жилээс жилд ийнхүү нийлүүлжээ.


Би ирж, танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт та нарыг аваачих хүртэл ийн байгтун. Ингэснээр та нар үхэхгүй, амьд үлдэнэ. Харин Хезекиа та нарыг “ЭЗЭН биднийг аварна” гэж төөрөлдүүлэхийг бүү сонс.


Тэр танай хил хязгаарт амар тайвныг тогтоон Хамгийн сайн буудайгаар та нарыг хангаж байна.


Тэр тэднийг дээд зэргийн буудайгаар хооллохсон. Хад чулуунаас зөгийн бал гаргаж Би та нарыг хангах байсан”


Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр сундуу бут, өргөст бут ургана.


Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь Үр жимснээс нь бас сайн зүйлсээс нь хооллоосой гэснийх билээ. Гэвч та нар ирж, газар нутгийг минь бузарлав. Өвийг минь та нар жигшүүрт зүйл болгов.


Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина. Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина. Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина. Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Иуда ба Израиль чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн буудай, боов, зөгийн бал, тос, гавраар худалдан авч байв.


Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариулж, Тэдгээр нь Иезреелд хариулна.


Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.


Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.


Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч


Дараа нь тэд Ешколын голын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авч, түүнийгээ хоёр хүний дамжлах дамнуурга дээр тавин авч явав. Тэд бас хэсэг анар болон инжир авч иржээ.


Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.


Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд


ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас зөгийн бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.


Үхрийн сүүний цөцгий, хонины сүү, хурганы өөх, Башаны хуц бас ямаа, шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн шүүс дарсыг уулгасан.


Израиль аа, одоо сонс! Та нар үүнийг сахин мөрдөхдөө хичээнгүй бай! Тэгвэл чи сайн сайхан явж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү зөгийн балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.


Бурхан ЭЗЭН чинь чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар нь хөндий толгодоор гол горхи, булаг шанд урсдаг,


Чи тэнд идэх хоол хүнсээр хомстохгүй, юугаар ч дутахгүй агаад хад чулуу нь төмөр, толгодоос нь чи зэс малтан гаргах нутаг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa