Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 8:14 - Ариун Библи 2013

14 чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,

Onani mutuwo Koperani




Дэд хууль 8:14
22 Mawu Ofanana  

Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? гэв.


Та нартай Миний байгуулсан гэрээг та нар бүү март. Та нар өөр бурхдаас бүү эмээ.


Гэвч хүчирхэг болмогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНий эсрэг харш юм хийв. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Аврагч Бурханаа тэд мартсан юм. Агуу зүйлсийг Тэрээр харин Египетэд хийсэн байсан юм.


Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин тушаалуудыг нь сахихын тулд юм.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Тэдний эцэг өвгөд Баалаас болж нэрийг минь мартсан шиг тэд бие биендээ хэлдэг зүүдээрээ Миний нэрийг хүмүүсээс минь мартуулахыг боддог.


Олныг олзолсны дараагаар түүний зүрх омог дээрэнгүй болж, тэрээр түм түмээр устгавч хүчирхэг болохгүй.


Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ. Цадмагцаа зүрх нь бардам болжээ. Тиймээс тэд Намайг мартсан.


Үүнийг харж, ЭЗЭНий бүх тушаалыг санан үйлдэж, ингэснээр садар самуунд хөтөлдөг өөрсдийн зүрх болон нүднийхээ араас дагахгүй байхын тулд та нарт энэ цацаг чинь байх юм.


Хэрэв эхийн чинь үр болох ах дүү чинь эсвэл хүү, охин чинь эсвэл өвөр дэх эхнэр чинь эсвэл амь шигээ хайрладаг дотнын нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж “Явж өөр бурхдад мөргөе” хэмээн чи ч, эцэг өвгөд чинь ч мэддэггүй


зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүй мөн уг тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.


Өөрийгөө анхаарч, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж, амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.


“Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


чиний дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сан, чиний тарьж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чидун жимсний моддыг чамд өгч, чамайг цадтал идүүлэх үед


Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил.


мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь арвижих үед


Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал ба Ашеротод үйлчлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa