Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 7:5 - Ариун Библи 2013

5 Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Харин та нар тэдэнд ийнхүү ханд. Тэдний тахилын ширээг нурааж, тэдний босгосон чулуун баганыг эвдэлж, Ашерагийн модон шонг хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 7:5
16 Mawu Ofanana  

Тэд Баалын сүмийн хөрөгт баганануудыг гаргаад шатаав.


Тэд өөрсдийн бурхдаа тэнд орхин зугтаасанд Давид тушаал өгч тэднийг галд шатаав.


Тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,


Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал.


Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатаан нунтаглаж бутлаад, усны мандалд цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч.


Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ эс ойшооно. Хуруугаараа үйлдсэн юмсаа ч, Ашерагийн модон шон, утлагын тавиурыг ч үл харна.


Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан.


уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх хөрөг дүрс, бүх цутгамал хөргийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгийг нь нураагтун.


ЭЗЭН Бурхандаа босгох тахилын ширээний дэргэд ямар нэгэн модыг Ашерад шон болгон бүү босго.


Бурхан ЭЗЭНий чинь үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө бүү босго.


Чи бурхдынх нь хөргүүдийг галд шатаа. Алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Бурхан ЭЗЭНий чинь жигшин үздэг зүйл энэ юм.


Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь буталж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa