Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 7:16 - Ариун Библи 2013

16 Бурхан ЭЗЭНээс чинь чамд тушаах бүх ард түмнийг чи устгах ёстой. Чамд урхи болох тул чи тэднийг бүү өрөвд бас тэдний бурхдад бүү зарагд.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Чиний Бурхан ЭЗЭНээс чамд тушаах бүх ард түмнүүдийг чи устгах ёстой. Тэднийг бүү өрөвдөн хар. Тэдний бурхдад бүү зарагд. Тэр чинь чамд урхи болно.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 7:16
21 Mawu Ofanana  

ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Тэд тэрхүү ард түмнүүдийг үл устгасан,


Өөрсдөд нь урхи болох Шүтээнүүдэд нь үйлчилсэн.


Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.


Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.»”


Харин та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол тэднээс та нарын үлдээх үлдэгсэд нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь сундуу болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.


Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.”


чи түүнтэй бүү санаа нэгд, түүнийг бүү дага, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал.


Харин чи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, дараа нь бусад хүмүүс гар хүрэх ёстой.


Сайн сайхан явахын тулд чи түүнийг бүү өрөвдөн хар. Харин гэмгүй цус урсахыг Израилиас зайлуул.


Түүнийг бүү өрөвдөн хар. Харин амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр.


чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвдөж хар.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.


Чи бурхдынх нь хөргүүдийг галд шатаа. Алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Бурхан ЭЗЭНий чинь жигшин үздэг зүйл энэ юм.


Учир нь ЭЗЭН тэдний зүрхийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг ямар ч өршөөлгүйгээр, бүрмөсөн устгахын тулд байв.


Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэдний эргэн тойронд байгаа ард түмний бурхдыг даган тэдэнд мөргөж ЭЗЭНийг хилэгнүүлэв.


Тиймээс Би “Би тэднийг та нарын өмнөөс хөөхгүй, харин тэд сундуу мэт хажуугаас чинь хатгаж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдлаа гэв.


тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад үйлчлэв.


Гидеон тэдгээрээр нэгэн ефод урлаж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхарцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa