Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 7:10 - Ариун Библи 2013

10 Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэрээр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 7:10
18 Mawu Ofanana  

Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж, хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн хилэнцийг гурав, дөрөв дэх үеийг хүртэл хүүхэд, ач нарынх нь дээр буулгадаг гэв.


Зөвт нь хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол Буруут хийгээд нүгэлт нь хэр илүү хүртэх бол!


Хийсэн үйлсийнх нь дагуу Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн Дайснууддаа өшөө хонзон, Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн хилэнцийг үр хүүхдийнх нь өвөрт буулгадаг аугаа хүчит Бурхан билээ. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм. ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм. ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр дайснууддаа зориулан хилэнг хураадаг.


Авдрыг хөдлөх үед Мосе —ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарж, Таныг үзэн ядагчид Таны өмнөөс зугтах болтугай гэдэг байв.


“ЭЗЭН уурлахдаа удаан, хайр энэрлээр өгөөмөр, хилэнц, гэмт үйлдлийг уучилдаг ч шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь хилэнцийг гурав, дөрөв дэх үед нь хүртэл буулгадаг.”


Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.


Гадаах нь сэлмэнд, доторх нь айдас хүйдэст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.


Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.


Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин дайснуудаасаа өшөө хонзонгоо авч, Намайг үзэн ядагсдад хариу барина.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Тиймээс даган мөрд хэмээн өнөөдөр та нарт миний тушааж байгаа тушаал, зарлиг, шийдвэрүүдийг сахь.


Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa