Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 6:6 - Ариун Библи 2013

6 Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,

Onani mutuwo Koperani




Дэд хууль 6:6
22 Mawu Ofanana  

Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв.


Бүх тогтоол нь миний өмнө байсан Би зарлигуудаас нь эргээгүй билээ.


Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.


Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан.


Үнэний замыг би сонгож Өмнөө би тогтоолуудыг тань тавьсан.


Тушаалууд тань намайг Дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Тэр нь үргэлж надтай хамт байдаг.


Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж, Алхамд нь алдаа эс байдаг.


Бурхан минь ээ, Таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий” гэж хэлсэн


Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.


Эдгээрийг хуруунууддаа ороо, Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич.


Үнэн зөвийг мэддэг, Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн.


“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв.


Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.


Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.


Тиймээс та нар миний энэ үгсийг зүрх, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүднийхээ хоорондох сахиус мэт байлга.


Та нар үүнийг гэрийнхээ хатавчин дээр, хаалган дээр ч бич.


тэдэнд —Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.


Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa