19 ЭЗЭНий айлдсанчлан, хамаг дайснаа өмнөөсөө хөөж гаргана.
19 ЭЗЭНий айлдсанчлан, чиний хамаг дайснуудыг өмнөөс чинь хөөн гаргана.
Би аюумшиг юугаа түрүүнд чинь явуулан, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унагаж бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно.
Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.
ЭЗЭНий мэлмийд юу нь зөв зүйтэй, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний эцэг өвгөдөд ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт чи очиж эзлэн,
Хожим чиний хүү “Бидний Бурхан ЭЗЭНий та нарт тушаасан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд юу юм бэ?” гэж чамаас асуувал