Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 6:18 - Ариун Библи 2013

18 ЭЗЭНий мэлмийд юу нь зөв зүйтэй, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний эцэг өвгөдөд ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт чи очиж эзлэн,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 ЭЗЭНий өмнө юу нь зөв, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт очин, эзэмшинэ.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 6:18
23 Mawu Ofanana  

Бас эдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр Агуу их шагнал байдаг.


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


Сайн сайхан түүнтэй хамт байна гэдгийг Зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд үйлдлийнхээ Үр жимсийг идэх болно.


Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав.


Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ хилэнцийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээдэг. Хүү нь шударга зөвийг үйлдэж, бүх зарлигийг минь сахин тэдгээрийг үйлдвээс тэр заавал амьд үлдэнэ.


Гэвч буруут нь үйлдсэн хамаг нүглээсээ эргэж, бүх зарлигийг минь сахин шударга зөвийг үйлдэх аваас тэрээр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Харин буруут нь үйлдсэн гэм буруугаасаа эргэж, шударга зөвийг үйлдэх аваас тэрээр амь амьдралаа аварна.


Харин хүн зөвт агаад шударга зөвийг үйлдэж,


Гэвч Би буруу муу хүнд “Чи заавал үхэх болно” гэж айлдахад тэрээр нүглээсээ буцаж, шударга зөвийг үйлдээд,


Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсахгүй. Тэрээр шударга зөвийг үйлдсэн. Тэр заавал амьд үлдэнэ.


Цөвт буруу хүн харин гэм буруугаасаа эргэж шударга зөвийг үйлдвээс тэр түүгээрээ амьд үлдэх болно.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Намайг Илгээгч нь Надтай байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв.


Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.


Чи цус бүү ид. ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэй гэгдэх зүйлийг үйлдэх аваас чи, мөн чиний хөвгүүд сайн сайхан явах болно.


Миний чамд тушааж буй энэ бүх үгийг чи сахин биелүүлж, сонсон дагагтун! Чи ЭЗЭН Бурханыхаа мэлмийд сайн, зөв зүйтэй зүйлийг үйлдэх аваас чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.


Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийд зөв зүйтэйг үйлдвэл тийм байх болно.


Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.


Тэдний зүрх хэвээр үлдэж, Надаас үргэлж эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай!


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд, тэгвэл та нар амьд байж, сайн сайхан явж, эзэмших газар нутагтаа урт наслах болно.


ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд,


ЭЗЭНий айлдсанчлан, хамаг дайснаа өмнөөсөө хөөж гаргана.


Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa