Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 5:21 - Ариун Библи 2013

21 Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, газар, зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр” гэсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шуна” гэж айлдсан билээ.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 5:21
12 Mawu Ofanana  

Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн төрх ихэд үзэсгэлэнтэй ажээ.


Хэрэв зүрх минь өөр эмэгтэйд уруу татагдаж, Хөршийнхөө үүдэнд би отон хүлээсэн бол


Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв.


Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олзлогд.


Тэд талбайг шунахдаа авч, Байрыг шунахдаа булаадаг. Тэд хүнийг байртай нь, Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.


Гамшиг сүйрлийн савраас аврагдаж, Өндөрт үүрээ засахын тулд Ёс бусын олз ашгийг гэр орондоо хураагч нь хөөрхий еэ!


Тэгээд Тэр тэдэнд —Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв.


Учир нь «Чи бүү завхайр, чи хүн бүү ал, чи бүү хулгай хий, чи бүү шунахайр» гээд өөр ямар ч тушаал «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үг дотор агуулагддаг юм.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa