Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 5:1 - Ариун Библи 2013

1 Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хандаж хэлсэн нь —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй хууль зарлигийг сонсогтун. Та нар түүнийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрд!

Onani mutuwo Koperani




Дэд хууль 5:1
17 Mawu Ofanana  

Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин тушаалуудыг нь сахихын тулд юм.


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


Тэгээд тэдэнд зарлиг болон хуулийг таниулж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл.


Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг.


Бүх Израилийг цөлд, Иорданы наад талд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад тэдэнд хандаж Мосегийн хэлсэн үгс энэ болой.


Тиймээс чи Бурхан ЭЗЭНээ хайрлаж, Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахь.


Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.


өөртөө байлгаж, түүнийгээ амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр, уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үйлдэж, Бурхан ЭЗЭНээсээ эмээхийг сурах бөгөөд


Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.


Өнөөдөр та бүхэн, танай удирдагчид, танай овгууд, танай ахмадууд, танай түшмэд, Израилийн бүх эрчүүд,


Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Египетийн нутагт Фараонд болон түүний бүх албат нар, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.


Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!


Иорданы зүүн тал дахь Арабагийн бүх нутаг, бүр Писгагийн бэл, Араба тэнгис хүртэлх нутагт сууж байжээ.


Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагуулж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг, шийдвэрүүдийг сургасан билээ.


ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ.


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигуудыг та нар сахисан шиг сахь.


Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa