Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:6 - Ариун Библи 2013

6 Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тиймээс та нар түүнийг сахиж, үйлдэгтүн. Тэгэх нь ард түмнүүдийн өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно. Тэд эдгээр бүх зарлигийг сонсоод “Үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай, ухаарсан ард түмэн мөн” хэмээн ярилцах болно.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:6
27 Mawu Ofanana  

Соломоны мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс, мэргэн ухааных нь талаар дуулж мэдсэн газар дэлхийн бүх хаадаас хүмүүс ирдэг байжээ.


Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.


ЭЗЭНээс эмээхүй нь Мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.


ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, Сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, Гэнэнийг ухаантай болгодог.


ЭЗЭНий сургаал нь зөв, Зүрхний баясгалан ЭЗЭНий тушаал нь тодорхой, Нүдний гэгээрэл.


Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг, Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд


Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг.


ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ.


Үндэстний алдар зөв шударгад. Ард түмний гутамшиг нүгэлд.


Хэрсүүгийн мэргэн ухаан нь замаа ухаарах явдал. Мулгуугийн мунхаглал нь заль мэх.


Зөвт байдлынхаа төлөө Хуулийг агуу их, хүндтэй болгох нь ЭЗЭНд таатай байдаг.


Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан баригджээ. Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд Тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн дунд тавьж, улсуудаар хүрээлүүлэв.


Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.


“Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа мөн ямар ч нууц чамайг мухардуулдаггүйг би мэдэх хойно, миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь надад хэлж өгөгтүн.


Түүнд Би тоо томшгүй хуулиа бичиж өгсөн боловч Тэдгээр нь гаднын зүйл мэт тооцогджээ.


“Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл хийсэн бүхэн чинь сайн сайхан болно.


тэдэнд —Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.


Энэ нь та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ амь амьдрал чинь юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээрээ урт насална гэв.


Христ Есүс дэх итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхаасаа мэдсэн.


Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр нь биеэ зөв авч яван, мэргэн ухааны дөлгөөн зангаар үйлсээ харуул.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa