Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:45 - Ариун Библи 2013

45 Израилийн хөвгүүд Египетээс гарах үед Мосегийн тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд эдгээр болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

45 Эдгээр нь Египетээс Израилийн хөвгүүдийг гарах үед Мосе тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, хууль болой.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:45
13 Mawu Ofanana  

Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун.


Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав.


Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баясдаг.


Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!


Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач. Учир нь Таны гэрчлэлүүдийг би сахидаг.


Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм.


Зарлигуудыг тань сахих Замууд минь бат тогтог!


Таны зөвт шүүхээс сурах үедээ Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно.


Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!


Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн тунхагласан хууль нь энэ болой.


Тэд тэр үед Иорданы зүүн тал дахь Бет-пеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан авч Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж,


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигуудыг та нар сахисан шиг сахь.


Хожим чиний хүү “Бидний Бурхан ЭЗЭНий та нарт тушаасан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд юу юм бэ?” гэж чамаас асуувал


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa